Our Blog

2020-01-24 / Travel blog,

#3 Япон улсад хүүхэд төрүүлсэн туршлага

 #3 Япон улсад хүүхэд төрүүлсэн туршлага

      Япон улсад ирээд хүүхэд төрүүлсэн туршлага маань их адал явдалтай байлаа. 2019 оны сүүлээс Хятад улсын Ухань хотоос эхтэй Корона вирус дэлгэрч улмаар дэлхийн цар тахалын хэмжээнд хүрэн 2020 оны дунд хүртэл үргэлжилсээр байсан юм. Энэ үед ихэнх улс орнууд онц байдал зарлаж хилээ хааж эхэлсэнд нь Монгол болон Япон улс багтсан юм. 

     Дэлхийн цар тахалын хугацаа болон миний бие давхар болсон хугацаа яг л давхцаж таарсан нь сонирхолтой байлаа. Энэ үед миний бие долоо хоногт 28 цаг ажиллах эрхтэй байсан ч цар тахалын улмаас болж төлөвлөсөн хугацаа буюу төрөхөөс сарын өмнө ажлаасаа гарах хэрэгтэй болсон. Ихэнх Япон ээжүүд төрөх хугацаагаа тултал л ажил хийдэг гэж хэлж байсан зарим тохиолдолд 1-2 сарын өмнө амардаг гэж байв. Өвчин тархсан үе байсан учраас шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх ариун цэврээ сахих, дархлаагаа сайн байлгах талаар анхаарах шаардлагатай байснаас гадна хүнсний дэлгүүрүүдээр хамгийн түрүүнд маск болон гар ариутгагч дууссан байсан.  Ингээд жирэмсэн болсноос эхлээд төрөх хүртэл ямар мэдрэмж төрж юуг анхаарч, юу сонирхолтой санагдаж байсан талаараа тэмдэглэн үлдээж та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. 

АОИ төрөх эмнэлэг / AOI Maternity Clinic /

Эмнэлэгийн өрөө

Эмнэлэгээс өгсөн бэлэг

Дэлхийн хэмжээний цар тахалын үед Японы засгийн газрын үзүүлсэн тусламж:

1. Хотын захиргаанаас жирэмсэн ээжүүдэд 50-60 ширхэгтэй хайрцаг маск биеэ бодоорой гадуур олдохгүй байгаа биздээ хэмээн өгч байсан нь сайхан санагдсан шүү. 

2. Ерөнхий сайд Шинзо Абэ нэг гэр бүлд 2ш маск шуудангаар илгээсэн.

3. Япон улсад 3 сараас дээш хугацаагаар оршин суух эрхтэй гадаад хүн бүрт болон Япон улсын ард иргэдэд 10 ман еэн өгсөн.

Төрөх үед бэлдэх бичиг баримт:

1. Япон иргэний үнэмлэх

2. Инкан буюу хувийн тамга

3. 42 ман чөлөөлөгдөх тухай хуудас

4. Эрүүл мэндийн даатгалын карт

5. Бошю тэчиёо буюу жирэсний үзлэгийн дэвтэр болон хотын захиргаанаас өгсөн үнэгүй үзүүлэх эрхийн дэвтэр

Жирэмсэний долоо хоногууд:

     1-12 дугаар долоо хоног тестээр 2 зураас олж харсанаас эхэлж байгаа юм даа. Амьдарч буй хотдоо хамгийн ойр эмнэлэгт хяналтанд орно. 4, 5 сартайгаас буюу 15 долоо хоногоос эхлээд төрөх эмнэлэгтээ сар тутам үзлэг, шинжилгээ хийлгэнэ.

Японы төрөх эмнэлгийн төлбөр:

     Үндсэн ажилтан бөгөөд нийгмийн даатгал төлдөг тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээг 70%-ийн хөнгөлөлт эдэлж авах тухай дурдсан билээ. Төрөх эмэгтэйн эмнэлгийн төлбөр нь 42-оос 50 ман еэн буюу 10 сая төгрөгөөс 15 сая төгрөгийн төлбөртэй гэсэн үг юм үүнээс нийгмийн даатгалд хамрагдсан ээж 42 ман еэний төлбөрөөс чөлөөлөгдөнө өөрөөр хэлбэл улсаас эмнэлэгт нь төлж өгч байгаа гэсэн үг. Даатгалд хамрагдаагүй хүн жирэмсэн болсон тохиолдолд 42 ман дээр анхны хүүхэд бол 5-10 ман хоёр 3 дах хүүхэд бол 3-5 ман еэн нэмэлтээр өөрөө төлөх болно. Эрүүл мэндийн даатгал төлөлгүй ажил хийж байсан бол даатгалаа ч нөхөн төлөх болно.

Уг төрбөрт багтсан зүйлсээс дурдвал: 

  1. Эхо, дотуур үзлэг, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, даралт, хаван, нэг удаагийн шүдний үзлэг болон эмчийн зөвлөгөө ороод нийт 14 удаагийн үзлэгийн төлбөр 
  2. Төрөх үеийн эмнэлгийн орны төлбөр, миний бие хагалгаагаар төрсөн тул төрсөн өдрөөс авхуулан 8 хоног өдрийн 3 хоол, эмчилгээтэй хэвтсэн төлбөр багтсан болно. Үүн дээр нэмэлтээр уух өвчин намдаах эм, шавхрага гадагшлуулах эм зэрэг нэмэлтээр уух шаардлагатай бол өөрөө худдалдан авна. 

Япон улсад төрөхдөө бэлдэх зүйлс:

Эмнэлэгт хэвтсэн үед хэрэглэгдэх ариун цэврийн хэрэглэл, хоногт уух эм, тариа, хоол сувилагчийн үйлчилгээ, хувцас зэрэг нь төлбөрт багтсан.

Ээжид бэлдэх зүйлс

1. Унтлагын хувцас, дотуур хувцас, косметик

2. Хөхний памперс, 00 цаас, ариун цэврийн хэрэглэл өдөр, шөнө

Нярай хүүхдэд бэлдэх зүйлс

1. Эмнэлэгээс гарахдаа өмсөх хувцас, өлгий

2. Ванн, ванны алчуур, саван шампунь

3. Угж, сүү, памперс, нойтон салфетка

Аавд бэлдэх зүйлс

1. Эмнэлэгээс гарах үед тосож авах

2. Машины суудал

3. Төрсөн ээжид туслалцаа үзүүлэх

Эмнэлэгт хэвтэн төрөх үед:

4 сарын 15 төрөхийн өмнөх өдөр: 15 цагт эмнэлэгт хэвтэн хүүхдийн зүрхний цохилт болон ээжийн цусны шижилгээ, даралт зэргийг шалгаад глизм тавив. 

4 сарын 16 хүүхдээ төрүүлсэн өдөр: Хамгийн мартагдахааргүй зүйл өдөржин юм идээгүй ус ч уугаагүй өлссөн мэдрэмж гэхдээ хагалгаатай байсан тул тэгэхээс өөр аргагүй юм. 11 цагт дусал хийлгэж эхлээд 14 цагаас хагалгаандаа орж 14:22 цагт төрсөн байдаг юм. 15:15 Хагалгааны ажил дуусгаад өрөөндөө орж хэвтсэн. Мэдээ алдуулалт гарах хүртэл сувилагч нар нь миний биеийг өөрийн бие мэт арчилж, тусалж байсан нь маш их таалагдсан. 

4 сарын 17-ны өдрөөс 4 сарын 24-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэхдээ нярай хүүхэд асрах зааварчилгаа аван өөрийн биеийг тэнхрүүлж авсан юм. 

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Хүнд цаг үед чадвартай эмч, сувилагч нарын ачаар эсэн мэнд амаржсандаа маш их баяртай байна. Мөн анхны хүүхдээ Монголд хагалгаагаар төрүүлж байсан тул хөгжиж буй улсын төрөх эмнэлэг болон үйл явцыг өндөр хөгжилтэй улсын төрөх эмнэлэгтэй харьцуулан өөрийн биеэр мэдэрч хүүхдээ төрүүлсэндээ ч баяртай байна. 

~~~Амьдрал баялаг~~~