Our Blog

2020-01-24 /

Япон улсын хүүхдийн цэцэрлэг болон сургууль

Япон улсын хүүхдийн цэцэрлэг болон сургууль

Хүүхдийн цэцэрлэгт бүртгүүлэх

Япон улсад хүүхдийн цэцэрлэг хэд хэдэн төрөл байдаг. Миний хувийн таршлагаас үзвэл улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг, сургуулийн бэлтгэл цэццэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан юм. Улсын цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд үнэгүй хамрагдахын тулд хотын захиргаанд бүртгүүлэх ёстой. Мөн аав ээж нь хоёулаа долоо хоногт 28 цагаас илүү цаг ажалладаг байх ёстой. Хэрэв аль нэг нь гэртээ суудаг бол цэцэрлэгт төлбөртэй хамрагдах боломжтой бөгөөд 5-10 ман орчим байна. Японы хичээлийн жил 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг ба эмчийн магадлагаагаар нярай хүүхэд 4-с 5 сартайгаасаа 5 нас хүртэлээ цэцэрлэгт явж болно. Аав нь эсвэл ээж нь компаны үндсэн ажилтан бөгөөд нийгмийн даатгал төлдөг тохиолдолд 2019 оны 10 сараас эхлэн 3 наснаас дээш насны хүүхэд 5 нас хүртэлээ үнэгүй цэцэрлэгт явна. Хүүхдийн шүдний эмнэлэг болон бусад үзлэг эмчилгээ нь 6 нас хүртэл үнэгүй эмчилгээ хийдэг бөгөөд төлбөр нь аав ээжийнх нь төлсөн даатгалаас шууд эмнэлэгт нь төлөгддөг гэж ойлгож болно. 

Эцэг эх нь хоёулаа ажил эрхэлдэг тохиолдолд цэцэрлэгт явуулах зөвшөөрөл хотын захиргаанаас өгдөг. Сар бүрийн 15 хүртэл эцэг, эхийн ажлын газраас ямар төрлийн ажил хийдэг, хэдий хэмжээний цалинтай зэрэг мэдээлэл багтаасан анкет бөглөж хотын захиргаанд өгөөд өөрсдийн сонгосон 5 цэцэрлэгийн нэрийг мөн өгнө. Түүнээс хамгийн тохиромжтойг хотын захиргаанаас сонгож өгөх ба орлогын түвшингээс хамааран цэцэрлэгийн төлбөр ялгаатай байх болно. 9 сараас хүүхдээ цэцэрэгт өгөх гэж байгаа бол 8 сарын 15 гэхэд цэцэрлэгээ олоод эцэг, эх нь ажлын газраасаа анкет аваад хотын захиргаанд өгсөн байх ёстой. 8 сарын 22-оос 25-ны хооронд хотын захиргаанаас цэцэрлэгт авах боломжтой эсэх хариу ирүүлэх ба хэрэв тэнцээгүй бол 9 сард цэцэрлэгт явах боломжгүй болж 9 сарын 22-ны өдрийг хүлээх болно. Дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй бөгөөд өмнөх материалаар сонгон шалгаруулалт хийгдэнэ. Хэрэв ямар нэг байдлаар цэцэрлэгээ солих шилжүүлэх хэрэг гарвал хотын захиргаанд хүсэлт гаргаж болно. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөн их хийхэд ерөнхийдөө хүлээн авч буй цэцэрлэгийн багш ажилтан тийм ч таатай хүлээж авдаггүй юм шин санагдсан. 

Цэцэрлэгт ороход бэлдэх зүйлс: 

Ерөнхийдөө цэцэрлэгээсээ хамаараад бэлдэх зүйлс ялгаатай байдаг бөгөөд харилцах дэвтэр болон захидлаар хэрэгцээ шаардлагатай зүйлсийг захин явуулдаг. Мэдээж хэрэг улиралдаа таарсан хувцас. Хүүхдийн гудас хөнжил, бэнтоны сав буюу өдрийн хоолны хүүхдийн хэмжээтэй сав, жижиг гарын алчуур, шүдний сойз, нүүр гарны алчуур, эдгээрийг багтах хэмжээтэй цүнх хэрэг болно. Зуны халуунд усаар тоглодог тул зориулалтыг усны хувцас, цүнх алчуур хэрэгтэй. Мөн ямар нэг мацүри баярын өдөрт юката болон гоёлын хувцас өмсгөж явуулдаг.

Цагийн хуваарь:

07:00 - 09:00 цаг хүртэл цэцэрлэг хүлээн авна 

09:00 - 10:00 Ном унших, дуу дуулах

10:00 - 11:00 Хөгжөөнт тоглоом 

11:00 - 12:00 Өдрийн хоолны бэлтгэл

12:00 - 13:00 Өдрийн хоол 

13:00 - 15:00 Өдрийн унтлага 

15:00 - 16:00 Зураг зурах, хайчилбар, оригами, сампин, утсан тоглоом, үсэг тоо, наамал хичээл

16:00-18:00 Чөлөөт цаг буюу тоглоомын цаг 

Цэцэрлэгийн үйл ажиллагаа:

Намрын спорт өдөрлөгт 0 наснаас 5 нас хүртэлх бүх хүүхдүүд хамрагдана. 0 насны хүүхдүүд хөлд оруулагчтай уралдаж, түүнээс дээш насныхан хоорондоо буухиа тэмцээн зохион өрсөлдөнө. Мөн багш нар эцэг эх ч оролцон хоорондоо багахан хэмжээний уралдаан зохион байгуулдаг нь хамтын ажиллагааг сайжруулах үйл явдал байсан юм. 

Шинэ жилийн баяр болон гэгээн хайрын баяраар анги дээрээ хийсэн шоколад болон бичэнь авч ирэн гэрийхэндээ амсуулсан нь их бүтээлч санагдсан. Зуны улиралд хүүхдүүд өөрсдийн тарьсан өгөрций, помидор зэргийг гэртээ аав ээждээ амтлуулахаар авч ирж байсан. Улсын амралтын улаан өдрүүдээр амардаг. 

Хүүхдийн цэцэрлэгийн сэтгэгдэл 4 настай хүү: Хоол нь гоё амттай байсан ба тоглоомоор тоглох дуртай, багш нартаа бас дуртай. 

 

Хэзээ ч холбогдсон мэдээлэл өгөхөд бэлэн байх болно.

https://www.instagram.com/jsbc_zone/