Our Blog

2020-05-31 / Travel blog,

#5 - Японд жолооны үнэмлэхтэй болох нь

#5 - Японд жолооны үнэмлэхтэй болох нь

Ажил амьдралын шаардлагаар Японд амьдрахад машин барих хэрэгцээтэй болно. Хэдийгээр Монголдоо удаан жолоо барисан туршлагатай иргэн байсан ч Япон баруун Монгол зүүн талдаа үрүүлтэйгээс гадна замын хөдөлгөөний урсгал эсрэг чигтэй бөгөөд замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэглэгээнүүд ихэнх нь өөр учир заавал тус улсын жолооны сургалт болон шалгалтыг өгч байж эрхээ авдаг байна. Япон улс нь зүүн гар талын хөдөлгөөнтэй боловч замын хөдөлгөөний тухай олон улсын Женевийн 1949 оны Конвенц-д нэгдсэн орон учраас замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг шаардлага, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ерөнхий журмууд нь бусад орныхтой адил юм.

Япон улсад гадаад иргэдэд жолооны үнэмлэхийг доорх 2 нөхцөлөөр олгодог байна.

  1. Японд жолооны үнэмлэх авахгүйгээр хөдөлгөөнд оролцох
  2. Японд жолооны үнэмлэх авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох

1. нь ямар учиртай юм бэ гэхээр эх орондоо авсан жолооны үнэмлэхээрээ Япон улсын жолооны үнэмлэх авахыг хэлнэ. Гэхдээ доорх бичиг баримттай иргэн байх шаардлагатай.
・ 取得した運転免許証が有効であること- Таны хүчинтэй жолооны үнэмлэх
・ 運転免許を取得した国に通算3ヶ月以上滞在していたこ- Үнэмлэх авсан улсдаа
・ 切り替えたい地域に住民票があり、在住していること- Жолооны үнэмлэхээ солиулахын тулд Японд албан ёсоор оршин суугаа газрын бүртгэлтэй байх.
・ ビザが有効であること Виз буюу оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хугацаа хүчинтэй байх.
Жолооны үнэмлэхээ солиулахад мэдээж шалгалт өгнө. Гэхдээ доорх улс орнуудын хувьд Япон дах жолооны шалгалтаас бүрэн чөлөөлөгддөг байна.
Исланд, Ирланд, АНУ (зөвхөн Мэрилэнд, Вашингтон), Их Британи, Итали, Австрали, Австри, Нидерланд, Канад, Солонгос, Грек, Швейцарь, Швед, Испани, Словени, Чех, Дани, Герман, Шинэ Зеланд , Норвеги, Унгар, Финлянд, Франц, Бельги, Португал, Монако, Люксембург, Тайван
2. Японд жолооны үнэмлэх авсны үндсэн дээр хөдөлгөөнд оролцох буюу Япон улсад жолооны үнэмлэх анхлан авах иргэн:

Та тусгай сургалтад хамрагдсаны дараа жолооны бичгийн болон жолооны ур чадварын шалгалт, харааны шалгалт өгч тэнцсэнээр авах боломжтой юм. Зарим иргэдийн хувьд шууд 運転免許試験場/うんてんめんきょしけんじょ-д шалгалт өгөөд авах тохиолдол байх ба энэ нь жолооны сургалтад анхлан суухаас зардлын хувьд хямд тусдаг байна. Нэг үгээр хэлбэл жолооны өндөр мэдлэг ур чадвартайд өөрийгөө тооцож байгаа бол шууд тус газар ирээд шалгалт өгөөд үнэмлэхээ авч болно гэсэн үг юм. Гадаад иргэдийг хэл болон Японы замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг муу гэдгээр анхлан сургалтад нь сууж төгсөхийг санал болгодог байна.
Монгол дах жолооны үнэмлэхээрээ Японд жолооны эрх, үнэмлэх авах тохиолдолд доорх бичиг баримтыг бүрдүүлнэ:
・申請書(試験場にあります) маягт бөглөх
・写真(3×2.4cm)×2 цээж зураг
・本籍(国籍)が記載された住民票1通(コピー不可)Иргэншил бичигдсэн оршин суугаа газрын тодорхойлолт
・在留資格、パスポートなどきちんと身分が分かるもの Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх
・有効な外国免許証 Гадаад паспорт
・外国免許証の翻訳文(大使館、領事館の領事またはJAFで翻訳したもの等)Жолооны үнэмлэх, албан ёсны баталгаат орчуулгатай байх
・外国免許取得後、取得した国に通算して3ヶ月以上滞在していたことが確認可能なもの(パスポート、法務省発行の出入帰国記録等)Жолооны үнэмлэх авсан бүс нутагт 3-с дээш сар амьдарсан байх
・通訳人(日本語が話せない場合) Япон хэлний мэдлэггүй иргэний хувьд орчуулагчтай байх
・手数料 Хураамж
Жолооны сургуульд анхлан суралцаж төгсөх иргэний хувьд бүрдүүлэх бичиг баримт:
・住民票の写し(発行日から6か月以内のもの)оршин суугаа газрын тодорхойлолт 6-н сарын дотор х байх.
・身分を証明する書類(パスポート、在留カード、特別永住者証明書等)Гадаад паспорт болон оршин суух зөвшөөрлийн үнэмлэх 

Японд жолоо барих хүчинтэй хугацаа

1) Японы жолооны үнэмлэх: Японы жолооны үнэмлэхэд бичигдсэн хүчинтэй хугацаанд

2) Олон улсын жолооны үнэмлэх болон гадаадын жолооны үнэмлэх: Японы хилээр орсон өдрөөс эхлэн 1 жилийн дотор эсвэл тус жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаанд (Гэвч, оршин суугчийн бүртгэлд бүртгэлтэй хүний тухайд японоос гарах болон японд дахиж орж ирэх зөвшөөрөл авсний дараа японоос гарч, 3 сарын дотор японд орж ирсэн бол, японы хилээр орж ирсэн өдрөөс эхэлж олон улсын жолооны үнэмлэхээр жолоо барих хүчинтэй хугацааг тоолохгүй.

Жолооны шалгалт өгөхдөө анхаарах зүйлс

  • Жишиг тест интернэтээс олж ажиллах https://japandriverslicense.com/test-1/ ийм загвартай байна. Дээр нь дарж ороод хийгээрэй.
  • Цагдаагийн шалгалт өгөхөөс өмнө хэлсэн анхааруулгуудыг нэгд нэгэнгүй биелүүлэх. Зарим үед нэг үйлдлийг дэндүү олон давтах тохиолдол гарна. Тэр болгоныг хийлгүйгээр за гайгүй биз гэвэл тэнцэхгүй шүү. Жолооны шалгалт өгч байхдаа яг л робот шиг үйлдэл болгоноо зөв, хянамгай, дүрмийн дагуу хийх. Жишээ нь эгнээ өөрчлөх, эргэлт хийх бүрийн өмнө заавал дунд толь, аль эргэх талын хажуугийн толиндоо харахаас гадна толгойгоо мөрөн дээгүүрээ эргүүлж аль эргэх тал руугаа хойшоо эргэж харах нь хамгийн чухал.
  • Гол нь яарч сандрахгүй, аажуу тайван байх. Шалгалт өгдөг дром нь хотын замаас ч илүү ойрхон ойрхон олон эргэлттэй, анхаарал шаардсан байдаг ба шалгалт өгч байгаа өөр зөндөө машинууд энд тэндээс гарч ирэх нь бий. Зам тээврийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс учир замын хөдөлгөөнд оролцогч талуудын тоо ч тэр хэрээр олон жишээлбэл: метроны зам, дугуйтай, мотоциклтой зорчигч, явган зорчигч, ачааны тэрэг, автобус гэх мэт. Гэвч зам хэт өргөн эсвэл хэт нарийн байх тул заасан дүрмийг чандлан барих ёстой.
  • JAF-аас гаргасан 1000 иений үнэтэй дүрмийн номыг олж авбал зүгээр.

Замын хөдөлгөөний хурдны хязгаар

  • Суурин газарт цагт 60 км, Мопед цагт 30 км
  • Суурин газрын гаднах замд цагт 80 км
  • Тууш замд суудлын автомашин, автобус, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин, мотоцикл цагт 100 км, харин 3.5 тонноос их бол цагт 80 км
  • Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 30 км
  • Чиргүүлтэй мотоцикл цагт 25 км

Гүйцэж түрүүлэхийг хориглоно

  • Гүйцэж түрүүлэх хориотой замын хэсэгт
  • Эсрэг урсгал сөрөхөөр бол замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дээр буюу өгсүүр хэсгийн төгсгөл дээр
  • 10% буюу түүнээс илүү хэмжээгээр уруудсан замын хэсэгт
  • Хонгил дотор
  • Адил замын уулзвар дээр буюу түүнд хүртэл 30 м-с ойр зайд
  • Төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 30 м-с ойр зайд
  • Явган хүний гарц дээр буюу түүнд хүртэл 30 м-с ойр зайд

Зөрчил гаргасан үед хүлээлгэх хариуцлага

Япон улс бол энэ төрөлдөө дэлхийд нэртэй хатуу хариуцлага тооцдог улс юм. 

  1. Хориглосон гэрэл дохиогоор нэвтрэх, хурдны тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд хорин мянган еэн мөн эрх хасах, хорих хүртэл арга хэмжээ
  2. Япон улсад тээврйн хэрэгслийн зогсоолын журам зөрчих нь ноцтой зөрчлүүдийн нэгэнд тооцогдоно. Торгууль нь арван мянган еэнээс эхлэх ба эрх хасах хүртэл арга хэмжээ
  3. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох үед торгууль арван мянган еэнээс эхлэх ба эрх хасах, 3 жил хүртэл хугацаагаар хүнд ажил гүйцэтгэх хорих ял хүртэл арга хэмжээ
  4. Техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл ашигласан бол 3 сар хүртэл хугацаагаар хорих
  5. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 6 сар хүртэл хугацаагаар хорих
  6. Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 2 жил хүртэл хугацаагаар хорих 
  7. Замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл  эвдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих хүртэл арга хэмжээ тус тус авдаг байна.

Замын тэмдэглэгээ / Regulatory signs

Closed to all motor vehicle

Бүх тээврийн хэрэгсэлд хаалттай

Road closed

Зам хаалттай

No entry

Орох хориотой

No U turn

U эргэлт хориотой

Closed to Bicycle

Дугуй унах хориотой

Only designated directions permitted

Зөвхөн заасан чиглэлийг зөвшөөрнө

No crossing

Closed to all vehicles except motorcycles

No passing

No parking or stopping

No parking

Time-limited parking zones

Weight limited

Height limited

Width limited

Maximum speed limited

Minimum speed limited

Motor vehicles only (designation for highways)

One way

Bicycle and pedestrians only

Pedestrians only

Two-step right turn for mopeds

Sound horn

Slow down

Stop

Closed to pedestrians

Crossing by pedestrian prohibited

Left turn permitted on red light

 

 

Warning signs

Cross road

Road branch right

T intersection

Y junction

Roundabout

Right (left) bend

Right ( left ) turn

Right ( left ) double bend

Right ( left ) double turn

Other dangers

Railway crossing

School, kindergarten, nursery

Light signals

Slippery road

Falling or fallen rocks

Hump or dip

Road entry left

Fewer lanes

Road narrows

Two way

Dangerous hill upwards

Dangerous hill downwards

Road works

Side wind

Danger animals crossing

Zigzag road

 

 Indication sign  

Abreast riding permitted

Parking permitted

Stopping permitted

Right of way

Center line

Stop line

Pedestrian crossing

Bicycle crossing zone

Safety zone

 

(Source: https://japandriverslicense.com/japanese-road-signs/) 

Japan Automobile Federation’s (JAF) book, English Rules of the Road гэх нэртэй гарын авлагаас бэлдсэн болно. Мөн эх сурвалжийг https://mn.immigration-lawyer-japan.com/ -с.